atuya

. 2011-05-07 - Бие даалт2

Унших сэдэв : Мөөгийн аймаг

Мөөг нь хлорофиллын ногоон мөхлөг байхгүй, эд эрхтний ялгарал гараагүй доод хөгжилтэй амьд бие юм. Мөөг бэлэн органик бодисоор хооллодог бөгөөд нөөц бодис нь нүүрс-ус юм.

Мөөгийн бүтэц : бие утаслаг хэлбэртэй. Түүнийг мицелл гэж нэрлэдэг. Мицелл нь амьдарч байгаа орчны гадаргууд юмуу түүний дотор байдаг. Малгайт мөөгийн гол төлөөлөгчид нь цагаан мөөг, хар мөөг, тосондой зэрэг бөгөөд малгай шилбэ 2-оос тогтдог. Ургал бие болох мицелл нь газрын хөрсөнд байрлана.

Малгайт мөөгийн газрын дээрх хэсгийн үрт бие гэнэ. Малгайт мөөгийн малгайн доод тал салбантай юмуу гуурстай байдаг, үүнээс үндэслэн салбант ба гуурс мөөг гэж ангилна. Хүний нүдэнд харагдахгүй амьдрах орчиндоо бөөгнөрөн ургасан мөөгийг хөгц мөөг гэнэ. Жнь: мукор, пеницелл гэх мэт.

Мөөгийн үржил ба хооллолт: мөөг нь ургамлын үлдэгдэл ба амьтны сэг зэм зэрэг бэлэн шим бодисоор хооллоно. Мөн шимэгчлэн амьдарна. Мөөг мицелл ба спорын тусламжтай үржддэг.

Мөөгийн ач холбогдол: хоол хүнсэнд хэрэглэхээс гадна анагаах ухаанд ашиглана.

Хортой мөөг: ялхор

Мукор мөөгний жишээ: мукор мөөг чиигтэй газар хадгалсан байцаа, талх зэрэгт үрждэг. Сэвсийсэн цагаан утас шиг харагдана.

Пеницелл мөөг: голдуу цагаан идээн дээр ургадаг. 1942 онд пеницеллин эмийг гарган авсан.

Хөрөнгөний мөөг: талх, пиво исгэдэг. Чихэрлэг орчинд ургадаг.


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 32 » Нийт: 35
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax