atuya

. 2011-05-05 - Биологийн төрөл зүйлийн конвенци

Ангилал: Зөвлөгөө

БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН ТУХАЙ КОНВЕНЦИ

ОРШИЛ

Хэлэлцэн тохирогч Талууд.

Биологийн төрөл зүйл (амьд биетийн олон янз хэлбэр) түүний бүрэлдэхүүн хэсгийн экологи, генетик, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны, соёл боловсрол аялал жуулчлал, амралт, гоо зүйн ач холбогдол, биологийн төрөл зүйлийн үнэт чанарыг ухамсарлан,

шим мандлын хувьсал, түүний амьдралыг тэтгэн буй системийг хамгаалахад биологийн төрөл зүйл үлэмж ач холбогдолтой болохыг ухамсарлан,

биологийн төрөл зүйлийг хамгаалах нь нийт хүн төрлөхтөний зорилт болохыг баталж,

улс орнууд биологийнхоо нөөц баялгийг эзэмших бүрэн эрхтэй болохыг дахин баталж,

улс орнууд өөрсдийгөө биологийн төрөл зүйлийг хамгаалах нөөц баялгийг нь тогтвортой ашиглах талаар хариуцлага хүлээх ёстойг баталж,

хүний зарим үйл ажиллагааны улмаас биологийн төрөл зүйл үлэмж ядуурч байгаад сэтгэл зовниж,

биологийн төрөл зүйлийн холбогдолтой мэдээлэл, мэдлэгээр ерөнхийдөө дутагдаж байгаа хийгээд холбогдох арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх зорилгоор уг асуудлын талаар ерөнхий ойлголт буй болгохын тулд шинжлэх ухаан, техник, зохион байгуулалтын нөөц бололцоог илрүүлж ашиглах нэн шаардлагатай байгааг ухамсарлаж,

биологийн төрөл зүйлийн эх үүсвэр үлэмж хэмжээгээр алдагдан хомсдож байгаа шалтгааныг арилгах, урьдчилан сэргийлэх, урьдаас мэдэх шаардлагатай байгааг тэмдэглэн,

биологийн төрөл зүйл үлэмж хэмжээгээр алдагдан хомсдох аюул бодитой байгаа үед шинжлэх ухааны бүрэн дүүрэн нотлох материал байхгүй байх явдал уг аюулыг багасгах түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хойшлуулах шалтгаан болох ёсгүй гэдгийг тэмдэглэн,

in-situ экосистем ба амьдардаг байгалийн нь орчныг төрөлх нутагт нь хадгалан хамгаалах, төрөл зүйлийн амьдрах чадвартай популяцыг байгалийн орчинд нь нөхөн сэргээж хамгаалах явдал биологийн төрөл зүйлийг хамгаалах үндсэн нөхцөл болохыг цааш нь тэмдэглээд,

биологийн төрөл зүйлийг үүсэж буй болсон унаган нутаг оронд нь хэвээр хадгалах ex-situ арга хэмжээ авах нь хамгийн тохиромжтой бөгөөд чухал ач холбогдолтой болохыг цааш нь тэмдэглээд,

уламжлалт аж төрөх ёсоо хадгалж ирсэн нутгийн зонхилох хэсэг бүлэг хүмүүс, уугуул хүн ард нь биологийн нөөцтэй үлэмж уламжлалт хамааралтай бөгөөд тэд биологийн төрөл зүйлийг хамгаалах түүний бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглахад чиглэсэн уламжлалт мэдлэг, шинэ санаа, амьдралын туршлагадаа дулдуйдан шудрага харилцан ашигтайгаар хамтран ашиглах хүсэл эрмэлзэлтэй байдгийг хүлээн зөвшөөрч,

биологийн төрөл зүйлийг хамгаалах, тогтвортой ашиглах үйл хэрэгт эмэгтэйчүүд амин чухал үүрэг гүйцэтгэдгийг хүлээн зөвшөөрч, биологийн төрөл зүйлийг хамгаалахад чиглэгдсэн бодлогыг бүх түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийг өргөн оролцуулах шаардлагатай байгааг батлан,

биололгийн төрөл зүйлийг хамгаалах түүний бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглах үйлсэд улс орон, засгийн газар дундын байгууллага, засгийн газрын бус байгууллагуудын хоорондын олон улс, бүс нутаг, дэлхийн нийтийн хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжихийн ач холбогдол, шаардлагыг онцлон тэмдэглэж,

шинээр болон нэмэгдэл санхүүгийн нөөц буй болгох, холбогдох технологийг эзэмшүүлэх явдал биологийн төрөл зүйл устах асуудлыг шийдвэрлэж байгаа өнөөгийн боломжийг үлэмж нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрч,

шинээр болон нэмэгдэл санхүүгийн нөөц олгох, холбогдох технологийг эзэмшүүлэх зэргээр хөгжиж буй орнуудын хэрэгцээг хангах тусгай журам шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч,

үүнтэй холбогдуулан буурай хөгжилтэй орнууд болон арлын жижиг орнуудын онцгой нөхцөлийг тэмдэглэж,

биологийн төрөл зүйлийг хамгаалахад үлэмж хэмжээний хөрөнгө шаардагдах бөгөөд энэхүү хөрөнгө оруулалт нь экологи, эдийн засаг, нийгмийн хувьд үр ашигтай болохыг хүлээн зөвшөөрч,

нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх, ядуулыг арилгах явдал хөгжиж буй орнуудын нэн тэргүүний гол зорилт болохыг хүлээн зөвшөөрч,

биологийн төрөл зүйлийг хамгаалах тогтвортой ашиглах нь өсөн нэмэгдэж байгаа хүн амыг хүнсээр хангах, эрүүл мэндийг нь сахин хамгаалахаас гадна бусад хэрэгцээг нь хангахад шийдвэрлэх ач холбогдолтой бөгөөд генетикийн нөөцийг илрүүлэх, технологи эзэмшиж, тэдгээрийг хамтран ашиглах явдал энэ зорилтыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болохыг ухамсарлаж,

биологийн төрөл зүйлийг хамгаалах тогтвортой ашиглах нь эцсийн дүнд улс түмний найрамдалт харилцааг бэхжүүлэх, хүн төрлөхтний тусын тулд энх тайвныг сахин хамгаалахад тустай болохыг тэмдэглэж,

биологийн төрөл зүйлийг хамгаалах, түүний бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглах тухай олон улсын одоо мөрдөж байгаа хэлэлцээрүүдэд нэмэлт оруулан бататгахыг хүсэж,

өнөө болон хойч үеийнхээ тусын тулд биологийн төрөл зүйлийг хамгаалах, тогтвортой ашиглахыг зориг төгс шийдвэрлэн дор дурдсан зүйлийн талаар хэлэлцэн тохиролцов.

1 дүгээр зүйл. Зорилт

Энэхүү Конвенцийн зорилго нь түүнд туссан заалтуудын дагуу биологийн төрөл зүйлийг хамгаалах, түүний бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглах, генетикийн нөөцийг ашиглуулах, холбогдох технологийг дамжуулж эзэмшүүлэх, санхүүжүүлэх замаар уг нөөцийг эрхзүйн дагуу шудрага тэгш үндсэн дээр хамтран үр ашигтай ашиглах явдал юм.

2 дугаар зүйл. Хэрэглэсэн нэр томъёо

Энэхүү Конвенцийн зорилтыг тодорхойлоход дараах нэр томъёог хэрэглэсэн болно:

Биологийн төрөл зүйл” гэдэг нь хуурай газар, далай тэнгисийн болон бусад усны экосистемүүд, экологийн цогцолборууд, өөр бусад бүхий л эх үүсвэрүүдийн амьд организмын төрлүүд юм. Энэ ойлголт нь зүйлийн хүрээнд дэх төрөл зүйлүүд ба экосистемийн хоорондын төрөл зүйлийг өөртөө агуулна.

Биологийн нөөц” генетикийн нөөц, организм эсвэл түүний бүрэлдэхүүн хэсэг, популяцууд, хүн төрөлхтөнд бодит болон боломжит ашиг, үнэ цэнэ бүхий экосистемийн бусад бүх бие бүрэлдэхүүн хэсгүүдийг багтаана.

Биотехнологи” тодорхой зориуулалтаар ашиглах бүтээгдэхүүн гаргаж авах эсвэл сайжруулах буюу түүнийг гаргаж авах үйл явцыг өөрчлөхөд биологийн тогтолцоо, организм тэдгээрийн бүтээгдэхүүнийг ашиглахтай холбогдсон технологийн аливаа төрөл,

Генетикийн нөөцийн эх орон” генетикийн нөөцийг in-situ нөхцөлд эзэмшигч улс орон,

Генетикийн нөөц ашиглуулагч орон” зэрлэг болон гаршсан төрөл зүйлийн аль алины популяцийг оролцуулан in-situ эх үүсвэрээс авсан буюу эсвэл тухайн орноос гаралтай эсэхээс үл хамааран ex-situ эх үүсвэрээс авсан генетикийн нөөцийг ашиглуулагч улс орон,

Тэжээвэр болон таримал зүйл” хүн өөрийнхөө хэрэгцээг хангах зорилгоор хөгжлийн үйл явцад нь нөлөөлсөн зүйл,

Экосистем” амьтан ургамал, бичил организмын бүлгэмдэл болон тэдгээртэй бүхэл бүтэн нэгдмэл байдлаар харилцан үйлчлэгч амьгүй орчны динамик цогцолбор,

Ex-situ хадгалах” биологийн төрөл зүйлийн бүрэлдэхүүн хэсгийг түүний амьдардаг нутаг орны нь гадна хадгалах,

Генетикийн материал” ургамал, амьтан, бичил биетний болон удамшлын функционал нэгжийг агуулсан өөр гарлын материал,

Генетикийн нөөц” бодит эсвэл боломжит үнэ цэнэ бүхий генетикийн материал,

Амьдрах нутаг орон /эх нутаг/” аливаа организм болон популяцийн амьдардаг байгалиас заяасан байр юмуу нутаг орны төрөл,

In-situ нөцөл” генетикийн нөөцийн экосистемийн хүрээнд болон байгалиас заяасан төрөлх нутагтаа оршин тогтнож байгаа нөхцөл. Хэрэв тэжээвэр эсвэл таримал төрөл зүйлийн хувьд тэдний онцлог шинж чанараа олж авсан орчин.

In-situ хадгалах” экосистемийг болон байгалиас заяасан эх нутгийг нь хадгалах мөн зүйлийн амьдрах чадвартай популяцийг түүний байгалийн орчинд нөхөн сэргээх, харин тэжээвэр болон таримал зүйлийн хувьд түүнийг онцлог шинж чанараа олж авсан тэр орчинд нь хадгалах,

Хамгаалалттай газар” байгаль хамгаалах зорилгоор зохицуулан ашиглаж байгаа газар зүйн хувьд ялган тодорхойлсон нутаг дэвсгэр,

Бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллага” тухайн бүс нутгийн тусгаар тогтносон улс орнууд байгуулж энэхүү Конвенциор зохицуулагдах асуудлаар бүрэн эрх олгосон, дотоод журмынхаа дагуу Конвенцийг үзэглэх, батлах, хүлээн зөвшөөрөх, сайшаах эсвэл түүнд нэгдэх эрх бүхий байгууллага,

Тогтвортой хэрэглээ” биологийн төрөл зүйлийн бүрэлдэхүүн хэсгийг өнөөгийн болон хойч үеийн хүсэл эрмэлзэл хэрэгцээг хангах чадварыг нь хадгалах байдлаар удаан хугацааны туршид шавхагдашгүй хэмээр ашиглах,

Технологи” биотехнологийг агуулна.


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 35 » Нийт: 35
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax