atuya

. 2011-05-07 - зөвөлгөө 2

Ангилал: Зөвлөгөө

Хэрхэн сурлагаа сайжруулах вэ?    1. Бага хугацаанд үр бүтээлтэй сур. Сурна гэхээр л удаан хичээл хийх гэж бүү ойлгоорой. Харин удаан суугаад байхаар толгой ядарч юм тогтоолт, ойлгох чадвар буурдаг байна. Үүний оронд ямар нэг шинэ зүйл сурахдаа 10 минутыг л зарцуул. Тэгээд завсарлага ав. Тэгээд дахиад 10 минут хичээлээ хий. Яагаад гэвэл тархи хэсэг ажилласныхаа дараа дахин сэргэг болохын тулд хэсэг хугацааг заавал шаарддаг байна. 2. Та заримдаа өөрийгөө хөгжөөж сэргээж байх хэрэгтэй байдаг. Үүний тулд та нэг өдрийг ч амархад зарцуулж болно. Гэхдээ энэ үедээ хичээл хийсэнгүй гэж өөрийгөө бүү стрессд оруулаарай. Оюутнууд шалгалтыхаа өмнөх орой хичээлээ уншаагүй гэж баахан стрессд орж хонодог. Хэрвээ та үнэхээр л уншаагүй бол тэгээд л унтаад өгөх хэрэгтэй. Яадахдаа л сайн нойртой сэргэлэн байх хэрэгтэй. 3. Сэтгэл хөдлөлийн байдлаа ажигла. Хэрвээ та ууртай, уйтгартай, стресстэй, яарсан байгаа бол бүү хичээл хийгээрэй. Тархи амар амгалан байхдаа ямар нэг мэдээллийг хүчлэлгүйгээр хүлээгээд авчихдаг.Харин та тавгүй үедээ өөрийгөө хүчлэн хичээл хийх гэж суух юм бол цагийг дэмий л үрэх болно. 4. Хэрвээ та ямар нэг шинэ хичээл үзсэн бол түүнийгээ тухайн өдөр нь нэг удаа эргээд харчих хэрэгтэй. Хэрвээ хэд хоногийн дараа эргэн харах аваас дахин нэг шинэ хичээл үзэж байгаа мэт л байх болно. Ингэж өөрийгөө зовоохын оронд эхний өдрөө л дахин нэг харчих хэрэгтэй. Тэгвэл таны толгойноос гарахдаа удаан байх болно. 5. Хүмүүс бид анх юм сурч эхлэхээсээ авахуулаад л гараа ашиглаж эхэлсэн. Жишээ нь бид цэцэрлэгт байхад гараараа дүрс зурдаг байсан, тэгвэл бага ангид ороод үзэг барьж , геометрийн дүрс зурж эхэлсэн. Тэгвэл одоо бидний гар хэрэг болсоор л байх болно. Хэрвээ та ямар нэг юмны дэс дараа, учир шалтгааныг гаргах гэж буй бол том хэмжээний зураг ашиглах хэрэгтэй гэж бодож байна. Энэ танд заавал хэрэг болно. 6. Орчноо сайн бүрдүүлэх хэрэгтэй. Таныг хичээл хийхэд юу хамгийн сайнаар нөлөөлдөг вэ? Дуу хөгжим үү? гэрэл үү? нам жим байдал уу? Өөртөө хамгийн сайн гэсэн нөхцлөө бий болго. 7. Тархи юм мартана гэдэг бол хэвийн үзэгдэл. Тэрнээс тэнэгдээ биш юм. Та үүнд их уурлалгүй харин, мартахгүй байх арга хэмжээг л авах хэрэгтэй. 8. Хичээл хийх тодорхой цаг гарга. Зав гарахаараа хийе гэж бодож болохгүй юм. Та хичээл хийх цагаа яг л эмчид үзүүлэх гэж тохирсон цаг мэт ач холбогдол өгөх хэрэгтэй. 9. Өөртөө зорилго тавь. Зарим тохиолдолд хүмүүс хэтэрхий том зорилго тавьснаасаа болж, түүнээсээ шантарч, түүндээ хүрч чададгүй байна. Эхлээд та өөртөө бага зэргийн зорилго тавих хэрэгтэй. Тэгээд түүндээ хүрэхийн тулд мэрийх хэрэгтэй. Ингэж жижиг зорилгоос эхлээд зорилгоо том болгож болно. Мөн урт хугацааны болон богино хугацааны зорилго 2ын ялгааг гаргах хэрэгтэй. Урт хугацааны зорилго тань таны мөрөөдөл байх ёстой, харин богино хугацааны зорилго тань таны өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой байх ёстой юм. 10. Та хэрвээ ямар нэг ном унших гэж буй бол эхлээд номныхоо гарчигнуудыг болон номоо эхнээс нь дуустал нь нэг богино хугацаанд харах хэрэгтэй. Энэ нь яг аялалд явахаасаа өмнө газрын зураг харахтай адил юм. Үүгээрээ та сурах зүйлийхээ дөрийг олж авах болно.
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх ::

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 22 » Нийт: 35
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax